card

Ерөнхий захирлын мэндчилгээ

Ч.БАТБАЯР
Гүйцэтгэх захирал

Авто замын салбарт “Арж капитал” ХХК хөл тавьснаас хойш 21 жилийн хугацаа өнгөрчээ. Бид өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хөгжил, дэвшилд бодит хувь нэмэр оруулах томоохон авто замын төслүүд дээр ажилласаар ирлээ. Бид авто замын чанарт илүү анхаарч, дэлхийн дэвшилтэд технологийг нэвтрүүлэн хамгийн боломжит богино хугацаанд гүйцэтгэн, хэрэглэгчдэд хүргэж байна.

“Арж капитал” ХХК нь олон улсын Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015, лабораторийн итгэмжлэлийн ISO/IEC 17025:2018 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн Монгол Улсын авто замын салбарт төлөвлөлт, хэмжилт, гүйцэтгэл, хяналтын үйл ажиллагааг цогц байдлаар амжилттай хэрэгжүүлж байна. Бид захиалагч бүрд чанарыг амлаж, төлөвлөсөн цаг хугацаанд төслийг гүйцэтгэхдээ байгаль орчинд ээлтэй, нийгэм, эдийн засгийн үр өгөөжөө илүүтэй өгөхөд чиглүүлж, бизнесийн болон нийтийн эрх ашгийг зохистой хослуулан ажиллаж байна.

Энэ бүхний үр дүнд “Арж капитал” ХХК нь Дэлхийн жишигт хүрсэн авто замын гүйцэтгэгч компани болохоор зорин ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Бидэнтэй цагийн уртад хамтран ажиллаж ирсэн захиалагчид, зөвлөхүүд, бизнесийн түншүүддээ компанийн хамт олны өмнөөс талархал илэрхийлье.

 

Бидний тухай

Монгол Улсын авто замын салбарын томоохон төлөөлөгчийн нэг “Арж капитал” ХХК нь хатуу болон хайрган хучилттай авто зам, төмөр бетон гүүр барих, засварлах болон техник түрээсийн чиглэлээр үйл ажиллагаагаа 21 дэх жилдээ тогтвортой явуулж байгаа хамт олон юм.

Дээрх хугацаанд нийт 600 гаруй км хайрган болон хатуу хучилттай авто зам, 453 урт метр төмөр бетон гүүр, ойролцоогоор 5000 гаруй урт метр хиймэл байгууламж барьж ашиглалтад хүлээлгэн өгсөн байна.

Бид нэгэн зэрэг 2-3 төсөл бие даан удирдан зохион байгуулах бүрэн боломж бүхий инженер, техникийн ажилчдын бүрэлдэхүүнтэй бөгөөд 1 жилд 100 км хүртэл хатуу хучилттай авто зам хүлээлгэн өгч байсан арвин туршлагатай хамт олон юм.

Цаашдаа дотоодын авто замын салбарын тэргүүлэх байр сууриа бэхжүүлэн, олон улсын стандартад нийцсэн аюулгүй ажиллагааг нэвтрүүлсэн, техник технологийн хэрэглээг дэлхийн түвшинд хүргэсэн, чадварлаг инженерийн баг бүхий хамт олон болон хөгжиж, зөвхөн Монгол Улсын бус олон улсын хэмжээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чадавх бүхий компани болон хөгжихөөр зорилт тавин ажиллаж байна.

Компанийн бодлого, зорилгууд

Эрхэм зорилго

Монгол улсын хатуу дэд бүтцийг дэлхийн жишгээр бүтээнэ

Алсын хараа

Бид 2032 онд Макс группын нийт орлогын 10 хувийг бүрдүүлэгч компани болно

Үнэт зүйлс

ХҮН ТӨВТ: Бидний үйл ажиллагаа хүний сайн сайхны төлөө чиглэнэ. БАЙГАЛЬ, ОРЧИНД ЭЭЛТЭЙ: Байгаль, хүрээлэн буй орчиндоо ээлтэйгээр ажиллана. БҮТЭЭЛЧ СЭТГЭХҮЙ: Шинэ санал санаачилга, илүү сайжрах эрмэлзлийг бид дэмжинэ. ЁС ЗҮЙ: Бид бизнесийн болон хувь хүний ёс зүйг өдөр тутамда баримтална. ЧАНАР: Бидний бүтээн байгуулалт, гүйцэтгэл өндөр чанартай байна.

Уриа үг

Дэлхийн жишгийг Монголын авто замын хөгжилд