card

Технологи

Машин механизм

Манай компанийн техникийн газар нь нийт 200 гаруй машин механизмыг удирдан зохион байгуулж, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Техникийн ухааны магистраар удирдуулсан баг хамт олонд Монгол Улсын онц тээвэрчин ..., хүмүүс ажиллаж авто замын бүтээн байгуулалтад нөр их ажлыг нугалж байна.

Дэлхийн бусад улс оронд авто замын ажилд түгээмэл ашиглагддаг сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжүүдээс экскаватор 13, бульдозер D8 4 ширхэг, D6 1 ширхэг, доргиурт индүү 14 ширхэг, хийн дугуйт индүү 5 ширхэг, асфальт дэвсэгч 3 ширхэг, өөрөө буулгагч 51 ширхэг байна.

Үйлдвэр завод

Манай компани цагт 270 тонн асфальтбетон хольц үйлдвэрлэх хүчин чадал бүхий LB2000, LB1500 маркийн завод, цагт 1400 тонн СТВ хольц үйлдвэрлэх хүчин чадал бүхий WBZ-800T, WBM-300 маркийн 2 ширхэг үйлдвэр.

Цагт 800 м3 чулуу бутлан ангилах явуулын болон суурин Power screen, Liming, Zenit үйлдвэрүүд мөн төмөр бетон бүтээц бэлтгэх, эрдэс нунтаг тээрэмдэх, эмульс хольц бэлтгэх үйлдвэрүүд тус тус ажиллаж байна.

Манай үйлдвэрийн хамт олон дээрх үйлдвэрүүд дээр дадлага туршлага хуримтлуулан тогтвор суурьшилтай ажиллаж байгаа билээ.

Дэвшилтэт технологи

Dekispart

“Dekispart” нь замын тендерт орохоос эхлээд замыг захиалагчид хүлээлгэж өгөх хүртэлх бүх бичиг баримтны ажлыг хийж гүйцэтгэх боломжтой цогц программ юм. Зам барилгын ажлын бичиг цаасны ажлыг хөнгөвчилж цахим хэлбэрээр хадгалж, хүлээлгэн өгч болдогоор байгальд ээлтэй программ хангамж болж чадсан. Уг программын үндсэн 5 модулийг манай компани япон хэлнээс монгол хэл дээр орчуулан зам барилгын ажлын явцад ашиглаж байна. Ашиглахад хялбар ойлгомжтой, эмх цэгцтэй мөн цаг хугацааг хэмнэдэг гэдгээрээ давуу талтай.

"Dekispart” нь дараах үйлдлүүдийг хийнэ:

  1. Тендерийн материал бэлдэхээс эхлээд замыг хүлээлгэж өгөх хүртэл хийгдэх бүх ажлыг хянах, боловсруулах ажлыг гүйцэтгэнэ.
  2. Ажлын төлөвлөгөө график боловсруулна.
    (Ажил гүйцэтгэх ерөнхий төлөвлөгөө, график боловсруулах)
  3. Зураг төсөл боловсруулна.
    (Замын хөндлөн, дагуу огтлол болон хиймэл байгууламж, планы зураг боловсруулах
  4. Машин механизмын удирдлага систем
    (барилгын ажлыг илүү нарийвчлалтай хурдан шуурхай хийж гүйцэтгэдэг)
  1. Явцын гүйцэтгэлийг боловсруулна.
    (Гүйцэтгэлийн бичиг баримт ба зураг боловсруулах)
  2. Явцын зурган хяналт, бичиг баримт боловсруулна.
    (Дижитал зурган хяналтын мэдээллийг боловсруулах )
  3. Төмөр бетон бүтээгдэхүүний чанар шалгах систем.
    (Бүтээгдэхүүний орц ба бэхжилтийн үеийн шалгалт)
  4. Машин механизмын нүүрс төрөгч ялгаруулалтын хянах систем.
    (Нүүрс хүчлийн хийн гаралтыг багасгах төлөвлөгөөтэй, хямалтыг бий болгодог)

Trimble Business Center, Машин Удирдлагын Систем

Бизнес Центр нь авто замын ажилд зориулагдсан хувилбар (HCE) нь Тримблээс гаргасан оффисын зориулалттай программ хангамж бөгөөд түүгээр дамжуулан ажлын талбарын болон замын байгууламжийн ажиллагааны талаарх мэдээлэлд дүн шинжилгээ хийх, хянах боломжтой.

Оффисын программд холбогдсоноор оффис болон ажлын талбар хоорондын мэдээллийн урсгалыг хянан, удирддаг. Мөн олон эх сурвалжаас мэдээлэл авч тэдгээрийг боловсруулан, нэгдсэн үр дүн гаргаж, гарсан үр дүнгээ нийт багийн гишүүддээ маш амарханаар танилцуулж, хуваалцдаг.  Бизнес Центр - (HCE) нь тухайн оффис болон ажлын талбар дахь ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, алдаанаас үүдсэн төлөвлөгдөөгүй зардлыг бууруулахад чухалаар нөлөөлдөг.

Мөн Тримбл 3D хэмжээст машин удирдлагын систем болон байршил тогтоох системүүдийн өөр хоорондоо мэдээлэл солилцох явцыг илүү хялбар, хурдан шуурхай найдвартай явуулдаг.

Тримблийн машин удирдлагын системийн стандартын дагуу машинууд удирдлагын системтэй болсоноор ажил гүйцэтгэгчид машин тоног төхөөрөмжөө удирдах, үйл ажиллагааг нь хянах, машинууд ажлын талбар дээрээс өгөгдөл, мэдээлэл авч оффист дамжуулах, интернэт ашиглан хиймэл дагуулаар тохиргоо хийдэг. Машины операторууд оффист байгуулсан 3D загварт холбогдон ажилласнаар хөрс хуулалт, тэгшлэх ажиллагааг илүү нарийвчлалтай хурдан гүйцэтгэдэг.

Trimble Connected site буюу Тримблийн ажлын талбарын удирдлагын систем нь оффисын удирдлага, радиостанц удирдлага, машин удирдлага гэсэн 3 хэсэгтэй. Уг системийг манай компани авч хэрэгжүүлсэнээр үргүй зардлыг багасгаж ажлын бүтээмжийг сайжруулж зардал болон хугацааг ажлын шат бүрт хэмнэж зам барилгын төслүүдийг хугацаанаасаа өмнө чанартай бага зардлаар хийж гүйцэтгэж чадаж байгаа.

Excavator Scale

Авто замын барилгын ажилд их хэмжээний газар шорооны ажлыг гүйцэтгэдэг бөгөөд газар шорооны ажлын зөөврийн тоо хэмжээг нарийвчлан тооцход хүндрэлтэй байдаг. Үүнийг шийдсэн энэхүү төхөөрөмж нь экскаваторын шанаганд байрлуулан шанаганд хутгагдсан шороог цикл болгонд нь жинлэн хэмжиж нэг машинд ачигдсан шорооны хэмжээг бодитоор хэмжиж үргүй зардалыг багасгана. Мөн хийсэн ажлынхаа тоо хэмжээг өдөр бүр ажил дууссаны дараа хэвлэж аван өдрийнхөө ажлын мэдээг инженерт өгсөнөөр өөрийн барилгын ажлын төлөвлөгөөний дагуу явж байгаа эсэхийг хянах боломжтой. Манай компани уг төхөөрөмжийг 2015 оноос эхлэн зам барилгын ажлын явцад амжилттай ашиглаж байгаа.