card

Ажлын байр

“Арж Капитал” ХХК-д ажилласнаар

Авто зам барилгын чиглэлээр мэргэшсэн инженер, техникийн ажилчдын мэдлэг ур чадвар, туршлага болон дэвшилтэт техник, технологийг ашиглан МУ-ын хууль, дүрэм Олон улсын стандартад нийцсэн, хэрэглэгчээ дээдэлсэн, чанарыг эрхэмлэсэн, хүрээлэн буй байгаль орчноо хамгаалсан бодлого дээр тулгуурлан  улсын болон Олон улсын чанартай авто зам барилга, гүүрийн төслүүдийг амжилттай гүйцэтгэж Эх орныхоо их бүтээн байгуулалтад гар бие оролцоно.

Манайд ажилласнаар танд дараах давуу талууд нээлттэй болно:

  • Ажил, албан тушаалын хувьд өсөж, хөгжих КАРЬЕРЫН БОЛОМЖ
  • Эерэг зөв хандлагатай, ёс зүйг эрхэмлэдэг, эвтэй ХАМТ ОЛОНТОЙ гар нийлж илүү ихийг хийж, бүтээх боломж
  • Ажилтнуудын дуу хоолойг сонсох ЭЕРЭГ СОЁЛ
  • Хөнгөлөлт, орон байрны дэмжлэг, зусланд гарах боломж зэрэг НЭМЭЛТ БОЛОМЖ
  • ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИН тав тухтай тохилог оффис

Сургалт, хөгжил

Сургалт, хөгжлийн цогц бодлогод хамрагдаж, ажил мэргэжлийн болон хүний хувьд тасралтгүй хөгжих
Группийн болон компаниас зохион байгуулагдах коучинг, менторингийн тусгай хөтөлбөрүүдэд хамрагдаж ур чадвараа өсгөх
Мэргэшсэн, чадварлаг, бүтээмжтэй хамт олноос суралцах

Сонгон шалгаруулах үе шат

Бид ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрд ажилтан сонгон шалгаруулахдаа адил, тэгш боломж олгож, шударга, шинийг эрэлхийлэгч, байгууллагын соёлд дасан зохицох чадвартай хэн бүхэнд ажил олгохдоо үргэлж таатай байдаг.

1-р үе шат: Анкет бөглөх
2-р үе шат: Анхан шатны ярилцлага
3-р үе шат: Тестийн шалгалт

4-р үе шат: Эцсийн шатны ярилцлага
5-р үе шат: Шийдвэр гаргах, санал тавих

Нээлттэй ажлын байр

Нээлттэй ажлын байр

Таныг доорх нээлттэй ажлын байранд урьж байна.

  • Хүний нөөцийн ахлах менежер
  • Хүний нөөцийн менежер
  • Туслах ажилтан
Анкет бөглөх