Нийлүүлэгчид тавигдах шаардлага
НИЙЛҮҮЛЭГЧ БОЛОН АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИД ТАВИХ ШААРДЛАГА
“Арж Капитал” ХХК нь нийлүүлэгчид дараах зарчмыг баримталдаг байх шаардлага тавина. Үүнд:
- Нийлүүлэгч нь компанийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагаатай холбоотой бодлого журмыг хүлээн зөвшөөрч, түүнд зохицон ажиллах чадвартай;
- Хууль тогтоомж, дүрэм журмыг чанд мөрдөж, ёс зүйн зөрчил гаргадаггүй байх;
- Нийлүүлэгч нь бизнесийн бүхий л үйл ажиллагаанд хүний үндсэн эрхийг дээдэлж, хөдөлмөр хамгааллын аюулгүй орчныг бүрдүүлсэн байх;
Чанар, стандартын шаардлагыг хангаж ажилладаг байх шаардлага:
- Нийлүүлэгч нь Монгол Улсын болон олон улсын стандарт шаардлагыг бүрэн хангасан бараа, үйлчилгээ нийлүүлэх, техник технологийн болон бусад төрлийн нөөц, чадвартай байх;
- Компаниас тавьсан чанарын шаардлагыг бүрэн хангасан бараа үйлчилгээ, нийлүүлэх нөөц чадвартай байх;
- Бараа, үйлчилгээг зах зээлийн өрсөлдөөнт, боломжит үнээр нийлүүлэх боломжтой байх;