ERP системийн 6 модуль нэвтрүүлэлт

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

  1. Захиалагч: Арж Капитал ХХК
  2. Ажлын нэр дугаар: ERP системийн 6 модуль нэвтрүүлэх
  3. Санхүүжилтийн эх үүсвэр: Өөрийн хөрөнгөөр
  4. Төлбөрийн нөхцөл: Банкны гуйвуулга
  5. Урьдчилгаа төлбөр: 10%
  6. Гадаад компани оролцох боломжтой эсэх: Тийм

 

ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ НЬ ДАРААХ ЗҮЙЛСЭЭС БҮРДЭНЭ:

  • Нийлүүлэгч компанийн бүрэн танилцуулга /ТУЗ-ийн (байгаа бол) гишүүдийн мэдээллийн хамт/: Шаардлагатай
  • Аж ахуйн нэгж байгууллагын хүчин төгөлдөр гэрчилгээ: Хуулбар ирүүлэх
  • Тендерийн үнийн санал/ бичгээр / : Маягт №1 дагуу
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх (Санхүүгийн систем дээр): Тийм
  • Санхүүгийн мэдээлэл ирүүлэх жилийн тоо: сүүлийн 3 жил  (Маягт №2) дагуу
  • Ижил төстэй ажлын туршлага: сүүлийн 3 жил (Маягт №3) дагуу
  • Ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн тухай мэдээлэл бүхий тодорхойлолтыг 2-оос доошгүй Захиалагчаас гаргуулж хавсаргах: Шаардлагатай
  • ШШГЕГ-ын болон ШТА-ын (Шүүхийн Төрөлжсөн Архив) тодорхойлолт гаргуулах: Шаардлагатай
  • Гэрээт ажилтны мэдээлэл: (Маягт №4) дагуу
  • Төсөл хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж: (Маягт №5) дагуу
  • Нийлүүлэх ажил үйлчилгээний танилцуулга, техникийн тодорхойлолт, ажлын хуваарь болон түүнтэй холбоотой дагалдах үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэл /төлөвлөгөө, ямар программ нийлүүлэх /: Шаардлагатай
  • Программ хангамжийг хөгжүүлэх ажилчдын мэдээлэл: /Ажилтны тоо 20-иос багагүй байх/ Маягт №6 дагуу
  • Ажил нэвтрүүлэх хугацаа: Дэлгэрэнгүй хуваарь ирүүлэх
  • Тендерийн баталгаа: 10,000,000.00 төг,
  • Гүйцэтгэлийн баталгаа 5%: Ирүүлнэ  (Гэрээ байгуулсны дараа)
  • Тендерт оролцогчид нь 50,000.00 төг-ийн хураамж төлж тендерийн баримт бичиг авна.

 

ТЕНДЕРИЙН БИЧИГ БАРИМТ БЭЛДЭХ, ИРҮҮЛЭХ

  1. Тендертэй холбоотой тодруулга авах хаяг: tender@arjcapital.mn
  2. Тендерийн тодруулгыг 2 үе шаттайгаар хийнэ,

- Эхний үе шат: 2023 оны 02 дугаар сарын 24-ний 15:00 цагт,

- 2 дахь үе шат: 2023 оны 03 дугаар сарын 03-ны 15:00 цагт,

Хаяг: М Плаза, 17-р давхар, хурлын танхим,

  1. Тендерийн хэл: Монгол
  2. Тендерийн валют: Төгрөг
  3. Тендер хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Самбуугийн гудамж, М плаза, 5-р давхар Утас: 7777-6868
  4. Тендер зарлах хугацаа: 2023.02.13
  5. Тендерийн материал хүлээн авах эцсийн хугацаа: 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минут,
  6. Богино жагсаалтанд орсон харилцагч нараас эцсийн ялагчийг шалгаруулах хугацаа: 2023 оны 03 дугаар сарын 24-ний 11:00 цагт

 

ТEНДEРТ ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА

1. Тендерт оролцогчдод дор дурдсан ерөнхий шаардлагыг тавина. Үүнд:

               1. 3-аас доошгүй жил тогтвортой байнгын үйл ажиллагаа явуулсан байх,

               2. Мэргэжилтнүүд нь мэргэшсэн, чадварлаг боловсон хүчинтэй байх /тухайн чиглэлээр сертификат гэрчилгээ авсан байх/

               3. Санхүүгийн чадвар, чадамжтай байх,

               4. Аюулгүй ажиллагаа хангасан байх,

               5. Ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг холбогдох байгууллагаас авсан байх,

               6. Сүүлийн 3 жилийн хугацаанд оюуны өмч болон зохиогчийн эрхийн зөрчилгүй, цахим эрсдэлгүй байх,

               7. Ажил гүйцэтгэсний дараах үйлчилгээ үзүүлэх чадвартай байх /нэмэлт хөгжүүлэлт хийх, өргөтгөх, уян хатан байх ба өөрчлөлтийг хүлээн авах боломжтой байх/

               8. Одоогийн ашиглаж байгаа болон цаашид шинээр хэрэглэх программ хангамжуудтай интеграц хийх боломжтой байх ба мөн ямар ямар программууд дээр интеграци хийсэн тухай мэдээлэл өгөх,

               9. Доорх модулиуд дээр ERP систем хөгжүүлэх ба үүнд хэрэгжүүлсэн туршлага.

Нэвтрүүлэх модулиуд нь дараах байдлаар гарах: Үүнд:

               9.1 Төслийн менежмент,

               9.2 Үйлдвэрлэлийн менежмент,

               9.3 Техникийн менежмент,

               9.4 Худалдан авалтын менежмент, 

               9.5 Гэрээний менежмент,

               9.6 Санхүүгийн менежмент,

Тухайн модуль тус бүр дээр үнийн санал ирүүлж, сонгон шалгаруулалтанд оролцох боломжтой.

               10. Ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн тухай мэдээлэл бүхий тодорхойлолтыг 2-оос  доошгүй Захиалагчаас гаргуулж хавсаргах,