Макс Группээс хэрэгжүүлж буй ЧАДАМЖИТ МОНГОЛ нийгмийн хариуцлагын бодлогын дагуу Арж Капитал ХХК нь орон нутгийн хөдөлмөрийн зах зээлд Макс Группийн нэр хүндийг таниулан сурталчлах, зам дэд бүтцийн төслүүдийн нээлттэй ажлын байрны бүрдүүлэлтийг хийх зорилготой "200 ШИНЭ АЖЛЫН БАЙР"-ны нээлттэй өдөрлөг 2023.05.19-20-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тус өдөрлөгийг Өвөрхангай аймгийн Арвайхээр хот, Хархорин суманд Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Газартай хамтран зохион байгуулсан бөгөөд Арж Капитал ХХК "Улаанбаатар - Дархан" чиглэлийн авто замын төсөлдөө 200 гаруй шинэ ажлын байрыг зарлаж тухайн ажлын байранд орон нутгийн иргэдээс ажиллах хүчээ бүрдүүлэхээр дэмжин ажилласан юм.
Өдөрлөгийн хүрээнд Өвөрхангайн нийт 200 гаруй залуус Арж Капитал ХХК-н хийж бүтээсэн төслүүдтэй танилцан сонирхсон ажлын байрандаа хүсэлтээ өгч, ажлын ярилцалгад орсон бөгөөд эхнээсээ сонгосон ажлын байрандаа ороод байна.