IFAWPCA-ийн 42 дахь Дунд хугацааны олон улсын чуулганыг IFAWPCA, МБҮА ТББ болон БХБЯ хамтран Монгол Улсад анх удаа, Улаанбаатар хотноо 2023.06.14-17-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд энэ чуулганд Австрали, Балба, Бангладеш, Малайз, Мальдив, Сингапур, БНСУ, Тайван, Тайланд, Хонг Конг, Филиппин, Энэтхэг, Япон, ХБНГУ зэрэг 14 орны 100 гаруй барилга, дэд бүтцийн бүтээн байгуулагчид, мэргэшсэн инженерүүд, экспертүүд хүрэлцэн ирэх юм.
Макс Группийн барилга дэд бүтцийн салбарын салшгүй хэсэг болох зам барилгын ажлын төслийг танилцуулах зорилготойгоор энэхүү арга хэмжээнд амжилттай оролцлоо.