Нийслэлд тохиолдоод буй байгалийн онц ноцтой үзэгдлээс үүдэн Улаанбаатар хотын авто зам, засварын ажилд нилээдгүй хүндрэл учраад байгаа билээ. Бид үндэсний томоохон бүтээн байгуулагч компанийн хувьд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор авто замын засварын ажилд өөрсдийн хувь нэмрийг оруулан нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллаж байна.
2023.08.05-ны өдөр тохиолдсон Дарь эх – Ганц худаг чигт болсон үерт “Арж Капитал” ХХК болон “Макс Рөүд” ХХК нар нь нийгмийн хариуцлагын хүрээнд өөрөө буулгагч-2 машиныг дайчлан үерт урссан далан, хөвөө, шуудууны засварын ажилд үерт урссан айл гэр, замын хаягдал материалыг ачиж буулгах ажилд ажиллаж байна.