Ажил мэргэжлийн уралдааны эхний шатанд

Манай баг хамт олон Ажил мэргэжлийн уралдааны эхний шатанд амжилттай оролцож багийн дүнгээр I-р байр эзэлж, тэмцээний Замчин төрөлд "дэд" байранд шалгарлаа. Ингэснээр тус шоуны II үед оролцох эрхтэй болж байна.

II үе шатны ажил мэргэжлийн уралдаан буюу төгсгөлийн шатны реалити шоу УБ Дарханы замаас Дуган хад амралтын бааз хүртэлх 8 км замын ажлын төслийн талбайд 2024.09.06-ны 9:00 цагт эхэлж 2024.09.16-ийг хүртэл хугацаанд уралдаан болон зураг авалтын ажил үргэлжлэх юм.