2025 оны 4-р сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн банк, Төсөл хэрэгжүүлэх нэгж, Финнок болон "Эм Си Пи Си" ХХК-ийн зөвлөх баг, Макс Рөүд ХХК болон Арж Капитал ХХК-ийн түншлэлийн төлөөллүүд СХД-ийн 5, 6, 7, 8, 18, 19, 27, 29 болон 37-р хорооны оршин суугчид, аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүдэд мэдээлэл хүргэх уулзалтыг амжилттай зохион байгууллаа.
Уулзалтаар Үйлдвэрчний эвлэлийн гудамжны зам барилгын хүрээнд хийгдэх ажлын эхлэх хугацаа, төлөвлөлт, замын зураг төсөл, хөдөлгөөний зохицуулалт, гарч болзошгүй эрсдэлүүдийн талаар иргэд, аж ахуй нэгжүүдэд танилцууллаа. Дээрх хороонуудад санал хүсэлтийн хайрцаг байршуулж иргэдээс ирэх аливаа санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх арга хэмжээг тогтмол хийхээр төлөвлөж байна.