Иж бүрэн гудамж зам болгох төслийн оролцогч талууд:
Захиалагч: Нийслэлийн засаг даргын тамгын газар
Санхүүжүүлэгч: Дэлхийн банк
Гүйцэтгэгч: Макс Рөүд ХХК, Арж Капитал ХХК-ийн түншлэл
Зураг зохиогч: MCPC gr консалтинг
Техник технологийн хяналт: MCPC gr консалтинг
Дэд бүтцийг сайжруулах арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын сонгогдсон байршлуудад гудамж замын шинэчлэл ба шинээр барих гэсэн хоёр төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм. Замын барилгын ажлыг гүйцэтгэх ажлын хүрээнд гудамж замуудыг шинэчлэн засварлах, өөрчлөн зохион байгуулах буюу авто зам, явган хүний замыг шинэчлэх, сонгогдсон гудамжны хөндлөн огтлолын зохион байгуулалтыг өөрчлөн сайжруулах, уулзваруудыг сувагчлан хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах, замын хөдөлгөөний зохион байгуулалтын техник хэрэгслүүдийг нэмж суурилуулах ажлууд хийгдэх юм.
Иж бүрэн гудамж гэдэг нь (Complete Street) машин, явган хүн, дугуйтай болон хөгжлийн бэршээлтэй хүний зорчих эрх, тав тухыг хангасан гудамж замыг иж бүрэн гудамж гэнэ.
Замын хөдөлгөөнд оролцогчдын нас, чадвар, эсхүл тээврийн хэрэгслийн төрлөөс үл хамаарч тэдний аюулгүй, тохитой, тухтай байдалд зорчих, хүрч очих нөхцөлийг бүрдүүлсэн гудамжнууд төлөвлөх, зураг төсөл боловсруулах, хэрэгжүүлэх болон арчлах аргыг энэхүү ойлголтод хамааруулан авч үзэж болно.
Уг арга нь аюулгүй, тасралтгүй явган зорчигчийн замтай, дугуйн тусгайлсан замтай, зам хөндлөн аюулгүй гарах гарц, аюулгүй арал, жигд зорчих хэсэг, замын дагуух зохион байгуулалттай авто зогсоолтой гудамжийг дэмждэг байдаг.
Сонгинохайрхан дүүргийн 12, 13, 14, 15, 16, 17-р хороодын нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө, Москва хорооллын уулзвараас хойш Ард Аюушын гудамж, Өнөр хорооллын уулзвар, Саппоро хүртэлх хатуу хучилттай 4 эгнээ авто зам болон явган зам, дугуйн зам бүхий гудамж замыг иж бүрэн гудамж болгон шинэчлэн засварлах ажлын зураг төсөл хийгдэж байна.
Энэхүү иж бүрэн төслийн хүрээнд хийгдэх онцлох ажлууд: