АВТО ЗАМЫН САЛБАРЫН ХӨГЖИЛД ГАР БИЕ ОРОЛЦОН АЖИЛЛАЖ БУЙ АЖИЛТНУУД МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
Авто замын томоохон төслүүдэд чухал үүрэг гүйцэтгэж ажиллан, улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан манай шилдэг ажилтнуудаас Монгол Улсын төрийн дээд шагнал хүртлээ.
2020 онд манай компани Баянхонгор -Алтай чиглэлийн 126,7 км авто замын төслийг амжилттай гүйцэтгэж ашиглалтанд оруулсан. Улсын хэмжээний томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд мэдлэг, туршлагатай ажилтнуудын хувь нэмэр асар их билээ.
АЛТАН ГАДАС ОДОНГООР ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР
Ахлах инженер Ч.Базаррагчаа Бутлуурын үйлдвэрийн дарга Б.Батхуяг
Ерөнхий нягтлан бодогч Ж.Ганболд Бригадын дарга Ц.Галбадрах
Материалын ахлах инженер А.Энхмагнай Бригадын дарга Д.Батмөнх
Жолооч М.Цэрэнбат Автогрейдерийн оператор Б.Баясгалан
Төрийн дээд шагнал хүртсэн эрхэм ажилтнууддаа халуун баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсэн ерөөе!