card
Анар
Хэ хэ хэ
Арж капитал компаний шинэ жилийн цэнгүүн 2018 – 2019

Арж капитал компаний шинэ жилийн цэнгүүн 2018 – 2019

Арж капитал компани хамт олноороо 2018 оныхоо амжилт бүтээлийг дүгнэж шинэ жилийн баярын цэнгүүнээ 2018.12.13 –ны өдөр зохион байгууллаа. Цэнгүүнд ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа хошуучлан ажилласан ажилтнуудаа хамт олныхоо өмнө урамшуулан алдаршуулж, 2018 оны азтануудаа тодруулан цэнгүүн сайхан болж өндөрлөлөө.

Дэлгэрэнгүй
Байгал нуур Улаан-үдийн аялал 2019 он

Байгал нуур Улаан-үдийн аялал 2019 он

Сибирийн хөх сувд Байгал нуурын аялал маань амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Сибирийн тайгын цэвэр агаар, тунгалаг мөсөн дээр, хөгжилтэй, зугаатай, уралдаан тэмцээнтэй цагийг сайхан өнгөрүүлсэн хамт олондоо ажлын амжилт хүсье. Аялагч нартаа баярлалаа.

Дэлгэрэнгүй
Ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Урвуулагч хэмээх Шарагчин гахай жилийн сар шинийн баярын босгон дээр “Арж капитал” ХХК-ийн Гүйцэтгэл захирал Ч.Батбаяр, Санхүү эрхэлсэн захирал Б.Цэцэгмаа болон албаны дарга нар компанийн төлөө нөр их хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулан ажилласан үе үеийн ахмадуудыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Дэлгэрэнгүй
Урвуулагч хэмээх Шороон гахай жилийн сар шинийн золголт боллоо

Урвуулагч хэмээх Шороон гахай жилийн сар шинийн золголт боллоо

“Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн сар шинийн компанийн золголт сайхан боллоо. Компанийн нийт ажилчиддаа ирж буй гахай жилдээ төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан байх өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Дэлгэрэнгүй