ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ НЬ ДАРААХ ЗҮЙЛСЭЭС БҮРДЭНЭ:
- Нийлүүлэгч компанийн бүрэн танилцуулга /ТУЗ-ийн (байгаа бол) гишүүдийн мэдээллийн хамт/: Шаардлагатай
- Аж ахуйн нэгж байгууллагын хүчин төгөлдөр гэрчилгээ: Хуулбар ирүүлэх
- Тендерийн үнийн санал/ бичгээр / : Маягт №1 дагуу
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх (Санхүүгийн систем дээр): Тийм
- Санхүүгийн мэдээлэл ирүүлэх жилийн тоо: сүүлийн 3 жил (Маягт №2) дагуу
- Ижил төстэй ажлын туршлага: сүүлийн 3 жил (Маягт №3) дагуу
- Ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн тухай мэдээлэл бүхий тодорхойлолтыг 2-оос доошгүй Захиалагчаас гаргуулж хавсаргах: Шаардлагатай
- ШШГЕГ-ын болон ШТА-ын (Шүүхийн Төрөлжсөн Архив) тодорхойлолт гаргуулах: Шаардлагатай
- Гэрээт ажилтны мэдээлэл: (Маягт №4) дагуу
- Төсөл хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж: (Маягт №5) дагуу
- Нийлүүлэх ажил үйлчилгээний танилцуулга, техникийн тодорхойлолт, ажлын хуваарь болон түүнтэй холбоотой дагалдах үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэл /төлөвлөгөө, ямар программ нийлүүлэх /: Шаардлагатай
- Программ хангамжийг хөгжүүлэх ажилчдын мэдээлэл: /Ажилтны тоо 20-иос багагүй байх/ Маягт №6 дагуу
- Ажил нэвтрүүлэх хугацаа: Дэлгэрэнгүй хуваарь ирүүлэх
- Тендерийн баталгаа: 10,000,000.00 төг,
- Гүйцэтгэлийн баталгаа 5%: Ирүүлнэ (Гэрээ байгуулсны дараа)
- Тендерт оролцогчид нь 50,000.00 төг-ийн хураамж төлж тендерийн баримт бичиг авна.
ТЕНДЕРИЙН БИЧИГ БАРИМТ БЭЛДЭХ, ИРҮҮЛЭХ
- Тендертэй холбоотой тодруулга авах хаяг: tender@arjcapital.mn
- Тендерийн тодруулгыг 2 үе шаттайгаар хийнэ,
- Эхний үе шат: 2023 оны 02 дугаар сарын 24-ний 15:00 цагт,
- 2 дахь үе шат: 2023 оны 03 дугаар сарын 03-ны 15:00 цагт,
Хаяг: М Плаза, 17-р давхар, хурлын танхим,
- Тендерийн хэл: Монгол
- Тендерийн валют: Төгрөг
- Тендер хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Самбуугийн гудамж, М плаза, 5-р давхар Утас: 7777-6868
- Тендер зарлах хугацаа: 2023.02.13
- Тендерийн материал хүлээн авах эцсийн хугацаа: 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минут,
- Богино жагсаалтанд орсон харилцагч нараас эцсийн ялагчийг шалгаруулах хугацаа: 2023 оны 03 дугаар сарын 24-ний 11:00 цагт
ТEНДEРТ ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Тендерт оролцогчдод дор дурдсан ерөнхий шаардлагыг тавина. Үүнд:
- 3-аас доошгүй жил тогтвортой байнгын үйл ажиллагаа явуулсан байх,
- Мэргэжилтнүүд нь мэргэшсэн, чадварлаг боловсон хүчинтэй байх /тухайн чиглэлээр сертификат гэрчилгээ авсан байх/
- Санхүүгийн чадвар, чадамжтай байх,
- Аюулгүй ажиллагаа хангасан байх,
- Ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг холбогдох байгууллагаас авсан байх,
- Сүүлийн 3 жилийн хугацаанд оюуны өмч болон зохиогчийн эрхийн зөрчилгүй, цахим эрсдэлгүй байх,
- Ажил гүйцэтгэсний дараах үйлчилгээ үзүүлэх чадвартай байх /нэмэлт хөгжүүлэлт хийх, өргөтгөх, уян хатан байх ба өөрчлөлтийг хүлээн авах боломжтой байх/
- Одоогийн ашиглаж байгаа болон цаашид шинээр хэрэглэх программ хангамжуудтай интеграц хийх боломжтой байх ба мөн ямар ямар программууд дээр интеграци хийсэн тухай мэдээлэл өгөх,
- Доорх модулиуд дээр ERP систем хөгжүүлэх ба үүнд хэрэгжүүлсэн туршлага.
Нэвтрүүлэх модулиуд нь дараах байдлаар гарах: Үүнд:
- Төслийн менежмент
- Үйлдвэрлэлийн менежмент
- Техникийн менежмент
- Худалдан авалтын менежмент
- Гэрээний менежмент
- Санхүүгийн менежмент
Тухайн модуль тус бүр дээр үнийн санал ирүүлж, сонгон шалгаруулалтанд оролцох боломжтой.
- Ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн тухай мэдээлэл бүхий тодорхойлолтыг 2-оос доошгүй Захиалагчаас гаргуулж хавсаргах,