Баянхонгор – Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замын төсөл
Захиалагч: Үндэсний хөгжлийн газар
Санхүүжүүлэгч: Монгол улсын сангийн яам
Зөвлөх компани: Аварга зам ХХК
Ерөнхий гүйцэтгэгч: Макс Рөүд ХХК
Туслан гүйцэтгэгч: Арж Капитал ХХК
Төслийн байршил: Баянхонгор аймаг, Буу цагаан сум
Төслийн товч танилцуулга:
Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар болон “Макс рөүд” ХХК-ийн хооронд байгуулсан Концессын эрх шилжүүлэх гэрээний дагуу Баянхонгор – Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замын “Кадсүрвэй” ХХК-ийн зураг төслийн 126,7 км авто замыг “Макс рөүд” ХХК нь 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 10-р дугаар сарын хооронд зураг төсөл, техникийн шаардлага, стандарт, норм нормативыг мөрдөж зам барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн.
Замын бүтцийн хувьд: Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7км авто замын зураг төсөл нь 2 хэсгээс бүрдэнэ. Үүнд:
А. 2016 онд “Кад-сүрвэй” ХХК-ийн шинэчлэн боловсруулсан “Харганы худгаас Байдрагийн гүүр хүртэлх 78.9 км авто замын зураг төсөл”
Б. 2010 онд “ICT-sain consulting” ХХК-ийн боловсруулсан “Харганы худгаас Дэлгэр чиглэлийн 47,8 км авто замын зураг төсөл”
- Замын зэрэглэл: III ангилал /улсын чанартай, шинэ нормоор 1г/.
- Тооцоот хурд: 80км/цаг.
- Далангийн өргөн: 11.0 метр
- Зорчих хэсгийн өргөн 7м.
- Зорчих хэсгийн хөндлөн хэвгий: 2%
- Хөвөөний өргөн: 2,0метр х2 Хөвөөний 0,5м хэсэг нь АБ бэхэлгээтэй.
- Хөвөөний хөндлөн хэвгий: 4%
- Хучилтын төрөл: Капитал буюу асфальтбетон